Хуулийн этгээдийн бүртгэл, тусгай зөвшөөрлийн үйлчилгээ
Манай “Өмгөөллийн Эм Жэй Эл Атторнейс” ХХН нь Монгол улсад хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах, компанийн хувьцаа шилжүүлэх, компани худалдан авах, хуулийн этгээдийн бүртгэл өөрчлөлттэй холбоотой дараах хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг Монгол, Англи, Орос, Хятад хэл дээр үзүүлж байна. Үүнд:
А. Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээ:
- Хуулийн этгээд шинээр байгуулж бүртгүүлэх (ХХК, ТББ, сан, хоршоо, нөхөрлөл гэх мэт)
- Салбар, төлөөлөгчийн газар шинээр бүртгүүлэх
- Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК шинээр бүртгүүлэх
- Гадаадын хуулийн этгээд /компани, нөхөрлөл/-ийн төлөөлөгчийн газар шинээр бүртгүүлэх
- Хувьцаа эзэмшигч /гишүүн/-ийн өөрчлөлт бүртгүүлэх
- Хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлт бүртгүүлэх
- Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлт бүртгүүлэх
- Дүрэм /гэрээ/-ийн өөрчлөлт бүртгүүлэх
- Үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт бүртгүүлэх
- Нэр, хаягийн өөрчлөлт бүртгүүлэхэд
- Улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авах
- Хуулийн этгээдийг татан буулгах
- Дээрх бүртгэлтэй холбоотой холбогдох бүх баримт бичиг (шийдвэр, тогтоол, дүрэм, гэрээ гэх мэт)-ийг боловсруулах, бэлтгэх, гадаад хэл рүү орчуулах, бүртгэлийн ажлыг үйлчлүүлэгчийн өмнөөс итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж гүйцэтгэж байна.
Б. Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ:
- Үнэт цаас
- Даатгал
- Банк бус санхүүгийн байгууллага
- Хадгаламж зээлийн хоршоо
- Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал
- Үнэт металл, үнэт эдлэл зэрэг үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл шинээр авах, зөвшөөрөл нэмэх, өөрчлөлт хийлгэхэд шаардлагатай бүх баримт бичгийг боловсруулах, тусгай зөвшөөрөл авах ажлыг үйлчлүүлэгчийн өмнөөс итгэмжлэлийн үндсэн дээр бүрэн төлөөлж хийж байна.
