Хуулийн магадлан шалгалт ба Хянан нийцүүлэх үйл ажиллагаа

Хонг конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн захиалгаар вольфрамын орд бүхий ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Кайнарвольфрам ХХК-д жил бүр хууль зүйн магадлан шалгалт хийж хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Хуулийн магадлан шалгалт ба Хянан нийцүүлэх үйл ажиллагаа

Сингапурын хөрөнгө оруулалтын сангийн захиалгаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Монголын уул уурхайн компанид хууль зүйн магадлан шалгалт хийж тайлан гаргасан.

Хуулийн магадлан шалгалт ба Хянан нийцүүлэх үйл ажиллагаа

Швейцарьт төвтэй EMF Microfinance Fund олон улсын хөрөнгө оруулалтын сангаас Монголын банк бус санхүүгийн байгууллагад 2 сая ам.долларын зээл олгох хэлцэлд зөвлөгөө өгч, зээлдэгч байгууллага дээр хууль зүйн магадлан шалгалт хийж хууль зүйн дүгнэлт гаргасан.

Байгаль орчин, Эрүүл мэнд ба Аюулгүй ажиллагаа

Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлд байнгын хуулийн зөвлөхөөр ажилласан.

Байгаль орчин, Эрүүл мэнд ба Аюулгүй ажиллагаа

Orbis international олон улсын байгууллагад хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлдэг.

Байгаль орчин, Эрүүл мэнд ба Аюулгүй ажиллагаа

Японы Томио Корпорацийн Монгол дахь салбар компаниуд болох Томио монголиа болон Энжил Скин гоо заслын эмнэлэгт байнгын хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн.

Хэвлэл мэдээлэл, Холбоо харилцаа ба Технологи

Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах асуудлаар Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороонд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.

Хэвлэл мэдээлэл, Холбоо харилцаа ба Технологи

Цахим хөгжил харилцаа холбооны яамны захиалгаар Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн.

Дэд бүтэц ба Зам тээвэр

Данийн дэд бүтцийн компани болон Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны хооронд байгуулагдах 18 сая ам.долларын үнэлгээ бүхий хэлцэлд хууль зүйн зөвлөгөө өгсөн.

Дэд бүтэц ба Зам тээвэр

Булган аймгийн Дашинчилэн – Орхоны гүүр чиглэлийн 4 тэрбум төгрөгний автозамын тендерт зөвлөж уг ажилд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.