Про боно
- Бид төлбөрийн чадваргүй хувь хүн, нийгмийн зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, нийтэд тустай, сайн дурын, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг зорьдог.
- 2017 онд Star FM 92.5-тай хамтран “Хууль таны амьдралд” нэртэй радио нэвтрүүлгийг 7 хоног болгон бэлтгэн хүргэж, нийт 10 дугаарыг сонсогчдод түгээж, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн.
- 2018 онд тус нөхөрлөлийн Удирдах партнер М.Мөнхжаргал Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан ХУУЛЬЧИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ПРО БОНО өдөрлөгийн чиглүүлэгч илтгэгчээр оролцсон.
- 2019 онд жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр болдог “Хуульчийн про боно өдөр”-ийн арга хэмжээнд идэвхитэй оролцож, тус нөхөрлөлийн өмгөөлөгч нар Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид очиж хууль зүйн зөвлөгөө өгсөн. Мөн нөхөрлөлийн партнер Б.Эрдэнэмөнх “Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны олон улсын туршлага” сэдэвт чуулга уулзалтад оролцож IPTV ба OTT-г хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах нь сэдвээр илтгэл тавьсан.
- 2020 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар Хүүхэд Хамгааллын Тухай Хууль нь Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгаа тухай хууль зүйн нийцлийн судалгааг үнэ төлбөргүй хийж, судалгааны тайланг Монгол Англи хэл дээр бэлтгэж гаргасан.
- 2022 онд Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-ийн 10 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын захын дүүргүүдийн алсагдсан 4 хороонд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж, 80 орчим иргэдэд зөвлөгөө өгсөн.
- 2023 онд Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-ийн өмгөөлөгчид Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19, 22-р хороонд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж, 20 орчим иргэдэд зөвлөгөө өгсөн.
- Нөхөрлөлийн удирдах партнер М.Мөнхжаргал нь жил бүр хуульчдын дунд зохион байгуулагддаг Азийн Про Боно чуулга уулзалтад оролцож, Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, про боно ажлыг Монгол Улсад түгээхэд идэвхитэй оролцож ажилладаг.