Хөрөнгийн зах зээл ба Үнэт цаас

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д “НОСК нэг ТЗК” ХХК, “НОСК хоёр ТЗК” ХХК-аас Орон сууцны түрээсийн хөрөнгөөр баталгаажсан хөрөнгийн багц бүрдүүлэх, баталгаат үнэт цаас гаргах хүрээнд иж бүрэн хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хууль зүйн дүгнэлт гаргасан.

Хөрөнгийн зах зээл ба Үнэт цаас

“Монголын Ипотекийн Корпораци” ХХК-д “МИК актив арван долоо ТЗК” ХХК, “МИК актив гуч ТЗК” ХХК, “МИК актив гучин хоёр ТЗК” ХХК, “МИК актив гучин тав ТЗК” ХХК-ийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахтай холбогдуулан иж бүрэн хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хуулийн хөндлөнгийн шинжээчээр ажиллаж, хууль зүйн дүгнэлт гаргасан

Хөрөнгийн зах зээл ба Үнэт цаас

“Үнэт цаас санхүүжилтийн корпораци” ХХК-д “ҮЦСК актив гурав ТЗК” ХХК, “ҮЦСК актив дөрөв ТЗК” ХХК, “ҮЦСК актив тав ТЗК” ХХК, “ҮЦСК актив зургаа ТЗК” ХХК-ийн хэвийн зээлээр баталгаажсан хөрөнгийн багц бүрдүүлэх, баталгаат үнэт цаас гаргах хүрээнд иж бүрэн хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хуулийн хөндлөнгийн шинжээчээр ажиллаж, хууль зүйн дүгнэлт гаргасан.

Хөрөнгийн зах зээл ба Үнэт цаас

“Төрийн орон сууцны корпораци“ ТӨХХК-аас биржийн бус зах зээлд үнэт цаас (өрийн хэрэгсэл) бүртгүүлэхтэй холбоотой хууль зүйн дүгнэлт гаргаж, иж бүрэн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.

Хөрөнгийн зах зээл ба Үнэт цаас

“МонБийф” ХХК-ийн хувьцаа олон нийтэд нээлттэй санал болгох ажиллагаанд хууль зүйн дүгнэлт гаргах хамтарсан хуулийн фирмээр ажилласан.

Хөрөнгийн зах зээл ба Үнэт цаас

“Хаан банк” ХХК-ийн хувьцаа олон нийтэд нээлттэй санал болгох ажиллагаанд хууль зүйн дүгнэлт гаргах хамтарсан хуулийн фирмээр ажилласан.

Төр ба хувийн хэвшлийн түншлэл

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлгийн төслийн техник эдийн засгийн үнэлгээ хийх ажлын дотоодын хуулийн зөвлөхөөр ажиллаж, ерөнхий гүйцэтгэгч Бүгд Найрамдах Казакстан улсын Green Engineering KZ компанид хууль зүйн зөвлөгөө өгсөн.

Компанийн ба худалдааны эрх зүй

ХБНГУ-ын топ 10 компанийн нэг болох Вюрт группын Монгол дахь компанид авлага барагдуулах чиглэлээр болон компанийн үйл ажиллагаанд байнгын хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг.

Компанийн ба худалдааны эрх зүй

Эл Жи Интернэшнл корпорацийн төлөөлөгчийн газарт уул уурхайн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаж ажилласан.

Компанийн ба худалдааны эрх зүй

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Мониполо санхүүгийн байгууллагын харьяа банк бус санхүүгийн байгууллагыг Монгол Улсад үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалтын асуудлаар зөвлөгөө өгсөн ба банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр байнгын хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг.