Хөрөнгө оруулалт ба Хөрөнгө зуучлах

Эх хүүхдийн эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэгч Hello baby платформ хөгжүүлэгч технологийн компанид хувьцаанд хөрвөх зээлийн санхүүжилт олгох хэлцэл, технологийн үйл ажиллагаагаар хөрөнгө оруулах хэлцэлд тус тус хуулийн зөвлөхөөр ажилласан.

Хөрөнгө оруулалт ба Хөрөнгө зуучлах

Цахим төлбөрийн qPay шинэлэг шийдлийг зах зээлд нэвтрүүлсэн технологийн компанийн хувьцаа арилжих 2 сая ам.долларын үнийн дүн бүхий хэлцэлд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Хөрөнгө оруулалт ба Хөрөнгө зуучлах

Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч групп компаниас дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайн хөгжүүлэгч Про крафт ХХК-д 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх хэлцэлд хуулийн зөвлөхөөр ажилласан

Банк, Санхүү ба Даатгал:

АНУ-д төвтэй хувийн хөрөнгө оруулалтын фирмээс Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний “Мехлопат” ХХК-д 2.5 сая ам.долларын зээл олгоход зээлдэгчид хууль зүйн зөвлөгөө өгсөн.

Банк, Санхүү ба Даатгал:

АНУ-ын Флорида мужид төвтэй франчайзингийн компаниас Монгол улсын компанитай байгуулсан Bricks 4 Kidz франчайзингийн гэрээн дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж, хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн

Компани нэгтгэх ба Хувьцаа худалдан авах

Хонг Конгод төвтэй хөрөнгө оруулалтын сангаас Монголын санхүүгийн компанийн хувьцааг худалдан авах 7 сая ам.долларын хэлцэлд хөрөнгө оруулагчид зөвлөсөн.

Компани нэгтгэх ба Хувьцаа худалдан авах

Хонг Конгод төвтэй хөрөнгө оруулалтын сангаас Монголын барилгын компанид 5 сая ам.долларын хувьцаанд хөрвөх зээл олгоход хөрөнгө оруулагчид хууль зүйн зөвлөгөө өгсөн.

Компани нэгтгэх ба Хувьцаа худалдан авах

Монголын санхүүгийн компанийн хувьцааг худалдан авах 5 сая ам.долларын хэлцэлд Сингапурын хөрөнгө оруулалтын санд хууль зүйн зөвлөгөө өгсөн.

Компани нэгтгэх ба Хувьцаа худалдан авах

“Хорго хайрхан” ХК-д “Монгол даатгал” ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахтай холбоотойгоор үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлаар нэмэлт хууль зүйн дүгнэлт гаргасан

Хөрөнгийн зах зээл ба Үнэт цаас

“Дархан зочид буудал” ХК-д “Дархан зочид буудал” ХК-ийн хувьцааг хуваахтай холбоотой асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргасан.