Үл хөдлөх хөрөнгө ба Барилга

Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг Малайзын хөрөнгө оруулалттай Фидес девелопмент ХХК-д хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлсэн.

Үл хөдлөх хөрөнгө ба Барилга

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын дэлхийд тэргүүлэгч Keller Williams лиценз эзэмшигч Монгол дахь компанийг үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрөл авч, Keller Williams лиценз эзэмшигч болон түүний харьяа маркет центрт хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлдэг.

Үл хөдлөх хөрөнгө ба Барилга

Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа 100 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хорооллын төслийн захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийн хооронд үүссэн маргаантай асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаж, БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хууль зүйн зөвлөгөө өгсөн.

Татвар

“Олон овоот гоулд” ХХК-д татварын албанаас ногдуулсан 65 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги бүхий татварын актыг шүүхийн журмаар хүчингүй болгож, амжилттай хууль зүйн туслалцаа үзүүлсэн.

Татвар

360 сая төгрөгийн татварын өр барагдуулах ажиллагаанд төлбөр авагчид зөвлөгөө өгч, ажлыг амжилттай гүйцэтгэсэн.

Татвар

Монголын худалдаа, үйлчилгээний компанийн нэхэмжлэлтэй 400 сая төгрөгний татварын актны маргаан дээр хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Газрын тос, Байгалийн хий ба Эрчим хүч

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийг үүсгэн байгуулж, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авсан.

Уул уурхай ба Эрдэс баялаг

Алтны ашиглалтын ба хайгуулын тусгай зөвшөөрлүүд болон эдгээр тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч компани дээр иж бүрэн хуулийн магадлан шалгалт хийж, хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч Монголын уул уурхайн компанид 3,5 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт хийх хэлцэлд Швейцарийн хөрөнгө оруулагчийн хуулийн зөвлөхөөр ажилласан.

Уул уурхай ба Эрдэс баялаг

Монгол Улсад фосфоритын орд бүхий хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийх 500,000 ам.долларын төсөлд хөрөнгө оруулагчид зөвлөж ажилласан.

Уул уурхай ба Эрдэс баялаг

Газрын ховор элементийн орд эзэмшигч Монголын компанийн хувьцааг худалдан авах 10 сая ам.долларын төсөлд худалдан авагчийн хуулийн зөвлөгчөөр ажилласан.